3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.2. Банк, даатгал, үнэт цаасны компани, тэтгэврийн сан, хоршооны эрхлэх хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газар, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, төслийн нэгж, Засгийн газрын тусгай зориулалттай сангаас олгох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.