4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.1.2. "факторингийн үйлчилгээ" гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг;
4.1.3./Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.1.4 "төлбөрийн баталгаа гаргах" гэж Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг;
4.1.5 "цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ" гэж бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг;
4.1.6. "гадаад валютын гүйлгээ" гэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагааг ;
4.1.7. "итгэлцлийн үйлчилгээ" гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг;
4.1.8. "богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх" гэж тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг;
4.1.9. "банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд" гэж энэ хуулийн 6.1.-д заасан этгээдийг;
4.1.10. "банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг.
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх