7 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа
7.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:
7.1.1. зээл;
7.1.2. факторингийн үйлчилгээ;
7.1.3./Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.4. төлбөрийн баталгаа гаргах;
7.1.5. төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;
7.1.6. цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
7.1.7. гадаад валютын арилжаа;
7.1.8. итгэлцлийн үйлчилгээ;
7.1.9. богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
7.1.10.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.1.11.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.
/Энэ хэсгийн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/