24 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах

24.1.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулж болно. Мэдээллийг ашиглуулахдаа өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж үл болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн мэдээллээр нийтэд зориулан сурталчилгааны хялбаршуулсан бүтээл гаргаж болно.

24.3.Соёлын биет өв алдагдсан тохиолдолд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг хариуцсан байгууллага холбогдох мэдээллийг хил, гааль, цагдаагийн байгууллагад нэн даруй хүргүүлэх арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.