23 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх хугацаа

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх хугацаа

23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

23.2.Байгууллагын бүртгэл, мэдээллийн сан нь жилд дөрвөн удаа сум, дүүргийн, сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн сан нь жилд хоёр удаа аймаг, нийслэлийн, аймаг, нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан нь жилд нэг удаа улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд тус тус тайлангаа хүргүүлнэ.

23.3.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын байгууллага, иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын соёлын өвтэй холбоотой зүйлийг өөрийн санаачилгаар төрийн өмчид өгсөн тохиолдолд уг дурсгалыг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, түүнийг хадгалах үүрэг бүхий байгууллагад шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.