22 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх

22.1.Соёлын өвийг бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг бүртгэх журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ.

22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулна.

22.4.Соёлын биет бус өв, өвлөн уламжлагчийн тухай мэдээллийг соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ.

22.5.Соёлын өв устсан, үрэгдсэн тохиолдолд Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр төрийн болон орон нутгийн өмчөөс хасна.

22.6.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангаас мэдээлэл хасахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.