21 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэлийн бүрдэл
21.1.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан нь соёлын өвийг эвдэрч гэмтсэн, устсан, мартагдсан тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино.
21.2.Соёлын өвийн бүртгэл нь дараах дагалдах хэрэглэгдэхүүнээс бүрдэнэ:
21.2.1.соёлын өвийн тодорхойлолт;
21.2.2.судалгаа, шинжилгээний ажлын тайлан;
21.2.3.сэргээн засварласан ажлын тайлан;
21.2.4.үзлэг, тооллого хийхэд хөтөлсөн баримт;
21.2.5.дотоод, гадаадад гаргасан үзэсгэлэнтэй холбоотой баримт;
21.2.6.гэрэл зураг, түүнийг агуулсан хальс, зээрэнцэг;
21.2.7.дуу, дүрс агуулсан бүх төрлийн бичлэг;
21.2.8.хэв, хуулбар, дардас;
21.2.9.соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн талаарх мэдээлэл;
21.2.10.сэргээн засварлах ажлын хэмжилт, судалгаа, зураг төсөл;
21.2.11.бүртгэлд холбогдох бусад хэрэглэгдэхүүн.
21.3.Соёлын өвийн бүртгэл, түүнд дагалдах хэрэглэгдэхүүн нь лавлагаа, мэдээллийн хувьд нэгдмэл цогц байх нөхцөлийг бүрдүүлнэ.
21.4.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүртгэлийг хуульд зааснаас бусад үндэслэлээр дамжуулах, ашиглуулах, хувилах, үрэгдүүлэх болон стандартын бус орчинд хадгалахыг хориглоно.
21.5.Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийг архивын байгууллагад хадгалуулна.