26 дугаар зүйл. Соёлын өвийн үзлэг, тооллого
26.1.Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Соёлын өвийг эзэмшигч нь тооллогоор илэрсэн зөрчлийг арилгах талаар тухайн шатны нутгийн захиргааны байгууллага болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран нэн даруй арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГАА