271 дугаар зүйл. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

271 дугаар зүйл. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг энэ хуулийн 14.1.12-т заасан палеонтологи, археологийн болон соёлын биет бус өвийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.2.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэж, тайланг тухайн жилд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.3.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэж, зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.5.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд судалгаа хийх зөвшөөрөл олгосон талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.