28 дугаар зүйл. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхэд хориглох зүйл
28.1.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхэд дараах зүйлийг хориглоно:
28.1.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээх;
28.1.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх;
28.1.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашиглах;
28.1.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээх.