30 дугаар зүйл. Олдвор
30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.
30.2.Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний эх төрх, бүрэн бүтэн байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.Олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалахыг хориглоно.
30.4.Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.
30.5.Олдворыг эзэмшүүлэх, түр хадгалах зорилгоор музей, эрдэм шинжилгээний байгууллага болон холбогдох бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олдворыг анх илрүүлсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн саналыг харгалзан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.6.Олдворыг хадгалж, ашиглахдаа гарал үүслийн нэгдмэл цогц байдлыг хангана.
СОЁЛЫН ӨВИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ӨМЧЛӨХ