31 дугаар зүйл. Соёлын биет өвийг эзэмших

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2021-01-29

31.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцөлөөр тус тус эзэмшинэ.

31.2.Доор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшинэ:

31.2.1.төрийн болон орон нутгийн музей; /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.2.2.галерей;

31.2.3.эрдэм шинжилгээний байгууллага;

31.2.4.үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн номын сан;

31.2.5.үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архив;

31.2.6.шашны байгууллага;

31.2.7.хууль тогтоомжоор соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн бусад байгууллага.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.