5 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал

5.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:

5.1.1.эртний ургамал, амьтны олдворт газар; /Энэ заалталд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;

5.1.3.чулуун зэвсгийн олдворт газар;

5.1.4.хадны зураг, бичээс;

5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;

5.1.6.эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.7.хөшөө дурсгал;

5.1.8.эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;

5.1.9.тахилгат газар;

5.1.10.түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;

5.1.11.бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.