6 дугаар зүйл. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл
6.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна:
6.1.1.ховор эрдэс;
6.1.2.эрдэнийн чулууны ховор олдвор;
6.1.3.солир;
6.1.4.ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;
6.1.5.эртний ургамал, амьтны олдвор;
6.1.6.археологийн олдвор;
6.1.7.угсаатны хувцас, чимэглэл;
6.1.8.уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг;
6.1.9.угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл;
6.1.10.уламжлалт тоглоом, наадгай;
6.1.11.уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;
6.1.12.бичгийн дурсгалт зүйл;
6.1.13.дүрс, дуу авианы баримт;
6.1.14.дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;
6.1.15.уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
6.1.16.гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;
6.1.17.бусад түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл. /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.2.Энэ хуулийн 5.1.1, 6.1.1-6.1.3-т зааснаас бусад байгалийн өвийг хамгаалах асуудлыг холбогдох бусад хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./