54 дугаар зүйл. Соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · энэ зүйлийг 2021-07-02-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2021-07-02-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

54.1.Энэ хуулийн 53.2-т заасан зөвшөөрөл авсан этгээдтэй мерчандайзийн гэрээг зөвхөн төрийн болон орон нутгийн музей, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага байгуулна. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.2.Төрийн болон орон нутгийн музей болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага нь бүтээгдэхүүний борлуулагч байж болно. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.Төрийн болон орон нутгийн музей болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нь мерчандайзийн гэрээ байгуулна. Гэрээний загварыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МЕРЧАНДАЙЗИЙН ГЭРЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.