53 дугаар зүйл. Соёлын биет өвийг хувилан олшруулах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Соёлын биет өвийг хувилан олшруулах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

53.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 болон бусад масштабаар хувилан олшруулах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

53.2.Хувийн өмчийн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг 1:1 масштабаар хувилан олшруулах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

53.3.Соёлын өвийг хувилах болон бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

53.4.Нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшигч энэ хуулийн 53.1-д заасан зөвшөөрлийг нэг удаа ашиглана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

53.5.Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулсан эхийг давтан олшруулахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.