52 дугаар зүйл. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

52.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг судлах, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмыг соёлын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

52.3.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Энэ хэсэг палеонтологи, археологийн судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхэд нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.3.1.палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

52.3.2.сэргээн засварлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

52.3.3.гадаад улсад үзэсгэлэнд гаргах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

52.3.4.өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглах. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

52.4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Засгийн газар олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.5.Энэ хуулийн 52.3, 52.4-т заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлж байгаа этгээд түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангасан байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.6.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу мэдээллийг үйлдэж, хадгалалтын байдлын тайлан, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалуулна.

52.7.Хууль бусаар гадаадад гаргасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, эсхүл энэ хуулийн 52.3, 52.4-т заасны дагуу улсын хилээр гаргасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл алдагдсан, үрэгдсэн тохиолдолд тэдгээрийг Монгол Улсын өмч болохыг зарлах бөгөөд эргүүлж авчрах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

52.8.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шүүх болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг холбогдох журмын дагуу музей, эрдэм шинжилгээний байгууллагад шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

52.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн өмчид байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг дурсгалт зүйлийг өмчлөгч, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Улсын хилээр нэвтрүүлэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл нь энэ хуулийн 20.7, 32.2.2-т заасан бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.10.Улсын хилээр нэвтрүүлэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.10.1.гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдоогүй байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.10.2.даатгуулсан байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52:10.3.өмчлөлийн маргаангүй байх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүсэлт гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.1.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан танилцуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.2.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэсэн талаарх лавлагаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.3.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн нэр, тодорхойлолт, тоо ширхэг, хэмжээ, жин зэрэг шаардлагатай мэдээллийг багтаасан жагсаалт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.4.өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглахаас бусад тохиолдолд дурсгалт зүйлийг сэргээн засварлах, үзэсгэлэнд оролцуулах, судалгааны дээжийг судалж, шинжлүүлэх талаар гадаадын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.5.хосгүй үнэт дурсгалт зүйлийн 10х15 хэмжээтэй хоёр хувь өнгөт гэрэл зураг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.11.6.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг даатгуулсан баримт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.12.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын өмчлөлийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх бол хууль ёсны өмчлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.13.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгаж, ажлын 10 өдөрт багтаан Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.14.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 52.13-т заасан магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.Зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.1.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.15.2.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөвшөөрөлд заасан нөхцөлөөр ашиглах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.3.зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зориулалтын дагуу ашиглах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.5.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг даатгуулсан байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.6.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсний дараа үрэгдсэн, хулгайлагдсан, эвдэрч гэмтсэн тохиолдолд даруй соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.7.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд улсын хилээр буцаан авч ирэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.15.8.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр буцаан авч ирснээс хойш таван хоногт багтаан тайланг бэлтгэж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

52.16.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр гадаад улсад гаргасны дараа зөвшөөрөл авсан иргэн нас барсан, эрх зүйн чадамжаа алдсан, эсхүл Монгол Улсын харьяатаас гарсан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд зөвшөөрөл эзэмших эрхийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шилжүүлэн авч, дурсгалт зүйлийг буцаан авч ирэх ажлыг зохион байгуулна. Зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь дурсгалт зүйлийн өмчлөх эрхэд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.17.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл нь нэг удаагийн зөвшөөрөл байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.