51 дугаар зүйл. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх

51.1.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.2.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.3.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг тухайн дурсгалт зүйлийг эзэмшигч хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.4.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.5.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг хувь хүн болон энэ хуулийн 51.3, 51.4-т зааснаас бусад хуулийн этгээдэд олгохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.6.Энэ хуулийн 51.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч соёлын биет өвийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зөөж тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.