50 дугаар зүйл. Соёлын өвийн үзэсгэлэн
50.1.Төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээр гадаадад үзэсгэлэн гаргах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага зохион байгуулна. Энэ заалт хувь хүн, хуулийн этгээд хувийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээр гадаадад үзэсгэлэн гаргахад хамаарахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
50.2.Энэ хуулийн 50.1-д заасан эрх бүхий байгууллага соёлын биет өвийг эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд биет өвийг ашиглах нөхцөл, хугацаа, даатгалын баталгааны хэмжээ, түрээсийн төлбөр, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын болон эрсдэлийн баталгааны нөхцөлийг тусгана.
50.3.Хувийн өмчийн соёлын өвийг өмчлөгч, эзэмшигчтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр үзэсгэлэнд оролцуулж болно.
50.4.Соёлын биет өвийг гадаадад үзэсгэлэнд гаргах гэрээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянана.
50.5.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргах, музей байгуулахыг хориглоно.