49 дугаар зүйл. Соёлын өвийн боловсрол
49.1.Соёлын өвийн талаарх мэдлэг олгох, түүнийг хамгаалах, сурталчлах арга хэмжээг гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалаар дамжуулан хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.2.Соёлын өвийн боловсрол эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулна:
49.2.1.соёлын өв, түүнийг хамгаалах мэдлэгийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн боловсролын сургалтын стандартад тусгах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
49.2.2.коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагын суралцагчид соёлын өвийг хамгаалах, ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй боловсрол эзэмшүүлэх;
49.2.3.олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр соёлын өвийг хамгаалах, өв уламжлал, ёс заншил, хууль тогтоомжийг сурталчлан таниулах.