48 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг сэргээн уламжлуулах

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2016-07-21

48.1.Соёлын биет бус өв устсан, мартагдсан тохиолдолд сэргээн уламжлуулах арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох бүртгэл, мэдээллийг үндэслэн зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48.2.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл соёлын биет бус өвийг сэргээгдсэнд тооцож, дүгнэлт гаргана.

СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.