47 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа
47.1.Соёлын биет өвийг сэргээн засварлахад дараах зарчмыг баримтална:
47.1.1.анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх; 47.1.2.аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах.
47.2.Соёлын биет өвийг сэргээн засварлах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах журмыг соёлын болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
47.3.Соёлын биет өвийг сэргээн засварласан ажлын дэлгэрэнгүй тайланг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, архивт шилжүүлнэ.