57 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээний нөхцөл /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · энэ зүйлийг 2021-07-02-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2021-07-02-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

57.1.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг Иргэний хуулийн дагуу бичгээр байгуулж дараах зүйлийг тусгана:

57.1.1.мерчандайзийн зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй тодорхойлолт;

57.1.2.мерчандайзийн гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ;

57.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах цэгийн мэдээлэл;

57.1.4.мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай санхүүжилтийн хэлбэр, нөхцөл;

57.1.5.мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах болон чанарын баталгаа;

57.1.6.соёлын өвийн загвар ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөл;

57.1.7.мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээ хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол ба гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;

57.1.8.талууд харилцан тохиролцсон бусад зүйл.

СОЁЛЫН ӨВИЙН ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.