58 дугаар зүйл. Соёлын өвийн хяналт
58.1.Соёлын өвийн хяналтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, улсын байцаагч, гэрээт харуул хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
58.2.Соёлын өвийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина.
58.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад соёлын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
58.4.Соёлын өвийн хяналтын улсын байцаагчийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
58.5.Соёлын өвийн гэрээт харуулыг сум, дүүргийн Засаг дарга томилно.