59 дугаар зүйл. Соёлын өвийн гэрээт харуулын эрх, үүрэг
59.1.Соёлын өвийн гэрээт харуул нь дараах эрх, үүрэгтэй:
59.1.1.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаарх мэдээлэл, хамгаалалтын хэрэгслээр хангагдах, цалин хөлс, урамшуулал авах;
59.1.2.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг засварлах, авран хамгаалах талаар эрх бүхий этгээдэд мэдээлэл өгөх;
59.1.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг үзэж сонирхох, судлахаар ирсэн иргэнийг бүртгэх, тэдний багаж хэрэгслийг шалгах, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тайлбарлаж таниулах;
59.1.4.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын орчинд металл хайгч, тусгай багаж ашиглуулахгүй байх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
59.1.5.хууль бус хайгуул, малтлага хийхийг хориглох, таслан зогсоох, үйл ажиллагааг нь баримтжуулах, мэдээлэх;
59.1.6.хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн этгээдийг улсын байцаагч болон холбогдох хуулийн байгууллагад мэдээлэх;
59.1.7.хамгаалж байгаа соёлын өвийн ойролцоо байнга оршин суух.
БУСАД ЗҮЙЛ