9 дугаар зүйл. Соёлын биет өвийн үнэлгээ /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.1.Нийтийн өмчийн соёлын биет өвд үнэлгээ тогтоох журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.3.Өмчлөгчийн хүсэлтээр хувийн өмчийн соёлын биет өвд энэ хуулийн 9.1-д заасан журмын дагуу үнэлгээ тогтоож болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./