31 дугаар зүйл. Нөөц ашигласны төлбөр, түүнийг хуваарилах
31.1.Газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь олборлосон түүхий тос, байгалийн хийн 5-15 хувь байна.
31.2.Уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь 5-10 хувь байна.
31.3.Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.4.Засгийн газарт ногдох түүхий тосны жил бүрийн борлуулалтын орлогын гурван хувийг Газрын тосны салбарыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/