36 дугаар зүйл. Санхүүгийн мэдээ тайлан гаргах
36.1.Гэрээлэгч нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
36.2.Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана.