37 дугаар зүйл. Санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт

37.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.2.Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.3.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 37.2-т заасан аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.4.Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.