43 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх
43.1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн болон бусад маргааныг төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд гомдлоо арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд гаргаж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/