12 дугаар зүйл. Нөхөн төлбөр

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Нөхөн төлбөр

12.1.Даатгагч энэ хуулийн 6.3-т заасан мэдээлэлд үндэслэн даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг малын төрөл тус бүрээр тооцон банкаар дамжуулан олгоно.

12.2.Даатгагч нөхөн төлбөрийг энэ хуулийн 12.4-т зааснаас бусад тохиолдолд хэсэгчлэн олгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан /

12.3.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу мэдээлсэн сумын малын хорогдлын хувь босго үзүүлэлтэд хүрээгүй тохиолдолд даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй.

12.4.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно. /Энэ хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.5.Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно. /Энэ хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.