13 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхлэх
13.1.Даатгалын компани /цаашид "даатгагч" гэх/ дараах шаардлагыг хангасан тохиолдолд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцоно:
13.1.1.Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд малын индексжүүлсэн даатгалын төрлийг зөвшөөрсөн байх;
13.1.2.энэ хуулийн 18.1-д заасан компанитай давхар даатгалын гэрээ байгуулсан байх.
13.2.Энэ хуулийн 13.1.2-т заасны дагуу давхар даатгалын гэрээ байгуулаагүй даатгагч нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй даатгалын гэрээ байгуулахыг хориглоно.