17.1.Засгийн газар давхар даатгалын компанийн үүсгэн байгуулагч байна.
17.2.Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулахад төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлнэ.
17.3.Засгийн газар энэ хуулийн 9.1.2-т заасан хураамжийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, давхар даатгалын компаниар дамжуулан олон улсын давхар даатгалд даатгуулна. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.4.Засгийн газар энэ хуулийн 6.2-т заасны дагуу статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулах хагас жилийн мал тооллогын зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулна.
ДАВХАР ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА