18 дугаар зүйл. Давхар даатгалын компанийн эрх зүйн байдал
18.1.Давхар даатгалын компани Даатгалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө, төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байна. /Энэ хэсэгт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
18.2.Давхар даатгалын компанийн удирдлага үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх компанийн засаглалын үндсэн зарчмыг баримтална.
18.3.Энэ хуулийн 18.1-д заасан компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.
18.4.Компанийн тухай хуульд заасны дагуу давхар даатгалын компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай байна.
18.5.Давхар даатгалын компанитай холбогдох энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.