20 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал
20.1.Компанийн тухай хуульд заасны дагуу давхар даатгалын компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.
20.2.Давхар даатгалын компанийн дүрэмд заасан зарласан хувьцааг гаргах хүртэл санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.