5 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах;
5.1.2.малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах;
5.1.3.малыг төрлөөр нь даатгуулах;
5.1.4.малын хорогдлын хувийг сумын түвшинд тодорхойлох;
5.1.5.нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах.
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР