15 дугаар зүйл. Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
15.1.Энэ хуулийн 17.4-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, барьцаалах, худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
15.2.Банк мөнгөний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хүртэлх хугацаатай үнэт цаасыг Монголбанкны зөвшөөрлөөр гаргах буюу худалдаж, худалдан авч, барьцаалж болох бөгөөд энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хамаарахгүй.