19 дугаар зүйл. Банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага
19.1.Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:
19.1.1.банк үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;
19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;
19.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
19.1.5.энэ хуулийн 361дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан байх. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./