22 дугаар зүйл. Банкны нэгж байгуулах, үйл ажиллагаанд тавих шаардлага /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.2.Банкны салбар байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл энэ хуулийн 22.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн жагсаалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн Монголбанк батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.3.Гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаж, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.3.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.3.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.3.3.хуульд заасан бусад. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.4.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./