24 дугаар зүйл. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Монголбанк дараахь үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохгүй: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.1.энэ хуулийн 18-22, 23.1, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.1.2.банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон, хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичгийг шаардлагын дагуу бүрэн гүйцэд ирүүлээгүй болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн, тухайн банкны эрх бүхий албан тушаалтнаар ажиллах этгээд энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй;

24.1.4.холбогдох бусад хууль тогтоомж, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй.

24.1.5.банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхгүй бол хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа 20 хүртэл тооны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, нийт дүн, хэмжээний талаархи мэдээллийг Монголбанкинд ирүүлээгүй. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Монголбанк дараах үндэслэлээр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.1.энэ хууль, Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаагүй, Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн банкинд урьдчилан сэргийлэх албадлагын арга хэмжээг авч байгаа бол; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.2.тухайн үйл ажиллагааг эрхэлснээр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон бол; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.3.Монголбанкнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй бол. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.