26 дугаар зүйл. Банкны нэр
26.1.Банкны нэр нь түүний оноосон нэр болон "банк" гэсэн үгнээс бүрдэнэ.
26.2.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.
26.3.Банкны нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.
26.4.Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ.
26.5.Банкны нэр, байршлыг өөрчлөхөд тавих шаардлагыг Монголбанк тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./