361 дугаар зүйл. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуур /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
361.1.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна:
361.1.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;
361.1.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;
361.1.3.санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;
361.1.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;
361.1.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон хангалттай баримт ирүүлсэн байх.