75 дугаар зүйл. Эрх зүйн хамгаалалт
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
75.1.Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанк, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.2.Нэхэмжлэл гаргасан нь Монголбанк, энэ хуульд заасан бусад эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.3.Шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ.
75.4.Банкинд албадлагын арга хэмжээ авсан Монголбанк, бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч, эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ