74 дугаар зүйл. Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.1.Банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлнэ.
74.2.Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
74.3.Энэ хуулийн 74.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлснээр банкны эрх хүлээн авагчийн банк, банкийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болно.