73 дугаар зүйл. Төлбөр барагдуулах дараалал /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
73.1.Төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг банкны эрх хүлээн авагч банкны хөрөнгийг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, төлөгдсөн орлогоос хангахад дараах дарааллыг баримтална: /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.2.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.3.банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.4.иргэний Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.4.а.ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламж, харилцах дансны төлбөр. /Энэ дэд заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
73.1.5.иргэний Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад харилцах дансны төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.6.хуулийн этгээдийн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.7.хуулийн этгээдийн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад харилцах дансны төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.8.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.9.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламжийн төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.10.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.11.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.12.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.1.13.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.4, 7.2.5, 7.2.6-д заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламжийн төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
73.1.14.зээл, өрийн хэрэгслийн гэрээнд банкны бусад өр төлбөр, хоёрдогч өглөгийн дарааллаас өмнө байхаар заасан зээл, түүнтэй адилтгах өр төлбөр /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
73.1.15.бусад өр төлбөр; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
73.1.16.хоёрдогч өглөг. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
73.2.Банкны эрх хүлээн авагч нь төлбөр барагдуулахдаа гэрээний дагуу тухайн банкны өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн энэ хуулийн 73.1-д заасан дарааллын дагуу бусдад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.3.Банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.4.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.5.Энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./