4 дугаар зүйл. Банкны төрөл, хэлбэр /Энэ зүйлын гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Банкны төрөл, хэлбэр /Энэ зүйлын гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.1.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.