46 дугаар зүйл. Нэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Нэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл

/Энэ зүйлийн дугаарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.1.Монголбанк нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд банкны нэгдлийн оролцогчийг дараахь тохиолдолд оролцуулахгүй байж болно:

46.1.1.үйл ажиллагааны төрөл, хэмжээ нь банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд нөлөө үзүүлдэггүй;

46.1.2.тухайн хуулийн этгээдийг нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй байх нь нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд саад болохооргүй.

46.2.Нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй бол энэ тухай Монголбанк тухайн банк болон банкны толгой компани, тухайн оролцогчид мэдэгдэнэ.

/Энэ бүлгийн гарчгийн "ЗУРГАДУГААР БҮЛЭГ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

/Энэ бүлгийн гарчгийн "Нэгдүгээр дэд бүлэг банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээ" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.