52 дугаар зүйл. Банкны нөхцөлт удирдлагын үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
52.1.Монголбанк банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхдээ дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
52.1.1.тухайн банкны удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.1.2.банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж баталгаажуулах арга хэмжээ авах. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.1.3.шаардлагатай тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
52.2.Бүрэн эрхт төлөөлөгч дараахь эрх, үүрэгтэй:
52.2.1.тухайн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;
52.2.2.шаардлагатай гэж үзвэл банкны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.2.3.тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;
52.2.4.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;
52.2.5.банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;
52.2.6.банкнаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;
52.2.7.банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх.
52.2.8.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
52.2.9.хуульд нийцсэн бусад. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
52.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй.
52.4.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн банкны гүйцэтгэх удирдлага ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.
52.5.Бүрэн эрхт төлөөлөгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн банкны нэрийн өмнөөс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил, гүйлгээг хүчингүйд тооцно.
52.6.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Монголбанк нөхцөлт удирдлагыг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.
52.7.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ.
52.8.Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
52.9.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ.
Дөрөвдүгээр дэд бүлэг
банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ
/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./