53 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах эрх, зарчим
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
53.1.Монголбанк энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу банкны системд нөлөө бүхий банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах шийдвэр гаргах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
53.2.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, төрөөс гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална.
53.3.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, түүний хэрэгжилт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийн дүн шинжилгээ, хяналтыг Монголбанк банкны хяналт шалгалтын чиг үүрэг, арга хэмжээнээс тусад нь зохион байгуулж, хэрэгжүүлнэ.