54 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл, хүрээ

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл, хүрээ

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.1.Монголбанк нь дараахь үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахаар шийдвэрлэнэ: /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.1.1.банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн;

54.1.2.банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон тухай Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан;

54.1.3.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах нь нийтийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

54.2.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг банк, түүний нэгдлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

54.3.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54.4.Монголбанк энэ зүйлд заасан арга хэмжээг авсан тухай шийдвэрээ Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ бүлгийн гарчгийн "Гуравдугаар дэд бүлэг банкны эрх хүлээн авах" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.